Монголын зарим том компанид хөндлөнгийн аудит хийдэг АНУ-ын “Ernst &
Young” компаниар үйлчлүүлдэг “Regions Financial Corp” корпораци 27
мянган ажилчдынхаа хувийн мэдээллийг алджээ.

Монголын зарим том компанид хөндлөнгийн аудит хийдэг АНУ-ын “Ernst & Young” компаниар үйлчлүүлдэг “Regions Financial Corp” корпораци 27 мянган ажилчдынхаа хувийн мэдээллийг алджээ. Алдагдсан мэдээлэлд ажилчдын овог нэр, гэрийн хаяг, нийгмийн даатгалын дугаар, банкны дансны дугаар зэрэг хувь хүний нууцад хамаарах чухал мэдээлэл байжээ. Дээрх мэдээлэл нь аудит хийлгэхийн тулд “Ernst & Young” компани руу флаш дискээр зөөвөрлөх явцад алдагдсан байна. Тиймээс “Ernst & Young”-ийг шалгаж эхлээд байгаа гэж www.cnews.ru сайт мэдээлжээ.
“Ernst & Young” нь Монгол банк, “Голомт” банк, ХХБ, “Хаан” Банк зэрэг томоохон арилжааны банк болон бусад аж ахуйн нэгжүүдэд хөндлөнгийн аудитын үйлчилгээ үзүүлдэг юм байна.