Содоо хүүд сэтгэлийн дэм өгцгөөе

Ясны төрөлхийн хэврэгшил эмгэгийн улмаас гар хөл, эгэм аюулхай, нуруу нь олон удаа хугарч байнгын хавтгай дэрэн дээр хэвтэрт байдаг хоёр настай Содоо охинд туслах "Сэтгэлийн дэм" хандивын тоглолт өнөөдөр үдэш 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Маш ховор тохиолдох энэ өвчнийг Солонгосын Gandong дахь Кyunghee их сургуулийн эмнэлэгээс оношилж, эмчлэх боломжтой болохыг мэдэгджээ. Тиймээс сайхан сэтгэлт монгол түмэн та бүхнийг хүрэлцэн ирж тус тоглолтыг үзэхийг урьж байна. Тоглолтонд МУГЖ, Э.Бүрнээбаяр, Х.Болормаа, СТА, Ариунбаатар, Г.Чинболор, Л.Банзрагч, Төрмандах, Энх-эрдэнэ, 3 бүдүүн, Хөсөгтөн тэргүүтэй рок поп болон нийтийн дууны уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Үеийнхээ нөхдийн адил гүйхсэн гэж мөрөөдөх хүүд алхаарай алхаарай гэж урам хайрлая.
Хандивын данс
Хаан банк: 5360399971
Голомт банк: 5405005585
Хадгаламж банк: 28170001180
Холбоо барих утас
99123373, 88002501