Иргэдийнхээ хүчтэй эсэргүүцлийн улмаас албан тушаалаасаа огцорсон
Йемений ерөнхийлөгч асан Али Абдалла Салехыг Нью-Йорк хотын зочид
буудлаас гарч явахад нь түүнийг эсэргүүцэн жагссан хүмүүсийн нэг нь
гутал шиджээ.

Иргэдийнхээ хүчтэй эсэргүүцлийн улмаас албан тушаалаасаа огцорсон Йемений ерөнхийлөгч асан Али Абдалла Салехыг Нью-Йорк хотын зочид буудлаас гарч явахад нь түүнийг эсэргүүцэн жагссан хүмүүсийн нэг нь гутал шиджээ. Гутал шиднэ гэдэг тэдний хувьд дорд үзэж, үзэн ядаж байгаагийн илрэл юм. Гэсэн ч жагсагчийн шидсэн гутал түүнийг оноогүй байна. Уурлаж бухимдсан жагсагчид түүний суусан автомашины замыг хаахыг оролдсон бөгөөд харин Салех жагсагчид руу инээмсэглэн, гараараа даллаж байжээ. Йемений экс ерөнхийлөгч Нью-Йорк хотод эмчилгээ хийлгэхээр ирсэн юм. Ерөнхийлөгчийн суудлаас буусан ч тэрбээр нөлөө бүхий улс төрч хэвээрээ байгаа. Хоёр долоо хоногийн дараа болох сонгууль хүртэл Али Абдалла Салех “хүндэт ерөнхийлөгч” гэсэн статустай байх юм.