Өнгөрсөн баасан гаригт Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбарыг дээрэмдэх зорилгоор хүний амь хөнөөж, хоёр хүнийг хүнд бэртээсэн А.Бат-Ялалтын ар гэрийнхэн УМБГ-т гомдол гаргажээ.

Өнгөрсөн баасан гаригт Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбарыг дээрэмдэх зорилгоор хүний амь хөнөөж, хоёр хүнийг хүнд бэртээсэн А.Бат-Ялалтын ар гэрийнхэн УМБГ-т гомдол гаргажээ. Учир нь сонин хэвлэлээр А.Бат-Ялалтыг мөрийтэй тоглоом тоглодог байсан, мөн мансууруулах бодис хэрэглэдэг байсан, их хэмжээний өрөө төлөхийн тулд банк дээрэмдсэн зэрэг мэдээлэл цацагдсанд гэрийнхэн нь ихэд дургүйцсэн байна. Иймд хэрэг шийдэгдтэл элдэв мэдээлэл өгөхгүй байхыг холбогдох газруудаас хүсчээ.
Б.Чимэг