Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, олон хоног хойшлогдсон төрийн
албан хаагчдын цалин болон тэтгэврийн нэмэгдлийг хаанаас гаргах, яаж
төсвийн тодотгол хийх талаар хэлэлцэх юм байна.

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, олон хоног хойшлогдсон төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн нэмэгдлийг хаанаас гаргах, яаж төсвийн тодотгол хийх талаар хэлэлцэх юм байна. Тиймээс 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийх юм. Энэ асуудлыг Засгийн газар өмнө нь гурван ч удаа хэлэлцэж, санал дүгнэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Өнөөдрийн чуулганд дээрх хуулиудыг ерөнхий сайд С.Батболд танилцуулах юм байна.