АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн онд 365 үйлдэлтэй, 324 холбогдогчтой, 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн онд 365 үйлдэлтэй, 324 холбогдогчтой, 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Шалгасан хэргээс 30 хувьд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн 52 шүүгдэгчид холбогдох 21 хэргийг шүүхээр шийдүүлсэн аж. Түүнчлэн 40 шүүгдэгчийг гэм буруутайд тооцон ял шийтгэж, гурван шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. 18 хүнд хорих ял ногдуулжээ.
Хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг судлахад улс төрийн албан тушаалтан 24, төрийн захиргааны албан тушаалтан 68, төрийн тусгай албан тушаалтан 25, төрийн үйлчилгээний албан тушаалтан 66 байжээ. Мөн энгийн буюу аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 138, гадаадын гурван иргэн шалгагдсан байна. Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирч, мөрдөн байцаалтын явцад 4.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж ажиллажээ.
Б.Чимэг