Өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Таван толгой” ХК-ны тосгоны ажилчдын байранд байрлуулсан усан оргилуурт тоглож байсан арван настай, гурван настай Зоригтбаатар, Золбаяр нар усан оргилуурын усанд цахилгаанд цохиулж амь насаа алдсан билээ.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Таван толгой” ХК-ны тосгоны ажилчдын байранд байрлуулсан усан оргилуурт тоглож байсан арван настай, гурван настай Зоригтбаатар, Золбаяр нар усан оргилуурын усанд цахилгаанд цохиулж амь насаа алдсан билээ. Тухайн үед компанийн жижүүр усан оргилуурын усанд тогтой байгааг диспетчерт мэдээлсэн ч аюулаас зайлуулах арга хэмжээг аваагүй аж. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хүүхдүүдийг амиа хорлосон хэмээн хэрэгсэхгүй болгосон байна. Харин өнгөрсөн сарын 30-ны өдөр аймгийн прокурорын газраас тус хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Б.Чимэг