Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтын гэрийнхэн УМБГ-т гомдол гаргасан талаар мэдээлсэн билээ.

Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж хүнд гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтын гэрийнхэн УМБГ-т гомдол гаргасан талаар мэдээлсэн билээ. Учир нь түүний талаар мөрийтэй тоглоом тоглодог байсан, мөн мансууруулах бодис хэрэглэдэг байсан, их хэмжээний өрөө төлөхийн тулд банк дээрэмдсэн зэрэг мэдээлэл цацагдсанд гэрийнхэн нь ихэд дургүйцсэн юм. Харин хэвлэл мэдээллээр цацагдсан уг мэдээллээс болж, хэрэгт мөрдөн байцаа ажиллагаа явуулж буй байцаагчийг нь шүүхэд өгсөн байна. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас УМБГ-т онц ноцтой хэрэг үйлдсэн этгээдийн талаар мөн мөрдөн байцаах явцад хэргийн талаар задруулахгүй байх талаар албан бичиг хүргүүлсэн аж.
Б.Чимэг