Эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээгийн гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэллээ.

Эхнэр хүүхдээ барьцаалж, хадам эхийгээ хөнөөн, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн Д.Энхээгийн гомдлыг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж эхэллээ. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 91.2.1, 91.2.3, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2, 112.2.3, 112.2.4, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, гэсэн 18 зүйл ангиар шүүн, цаазын ял оноосон. Гэвч тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ю.Сэвлэгмаа, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцож байна.
Б.Чимэг