Өнөөдөр УИХ-ын 62 гишүүн ирцээ бүртгүүлж, нийт ирц 81,5 хувьтай байна. Гэвч чуулганы танхимд цөөн хэдэн гишүүд сууж, олонхи нь ажлаа хийхгүй байна. Одоогоор байнгын хороодын дарга нарыг баталж байгаа тул нэгэнт шийдэгдсэн асуудал гэж ихэнхи гишүүд тоохгүй байгаа бололтой. Өнөөдөр УИХ-ын зургаан гишүүн өвчтэй, найман гишүүн албан томилолттой гэсэн шалтгаанаар чөлөө авсан байна.
2012.05.08-ны өдрийн УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ

