
Монголын хамгийн баян эрхмүүдийн тоонд ордог Н.Нямтайширын охин Н.Цэлмүүн унадаг машин, өмсдөг хувцасаараа дээд зиндааныхны имижийг тодорхойлдог гэх нь ч бий. Н.Цэлмүүн нь гурван жилийн өмнө Хэнтийн Хэрлэнгийн хөдөө аралд улс төр, бизнесийн хүрээний томчууд хөлхсөн цуутай хурим хийж байсан, нэг хүүтэй. Харин түүний нөхөр болох хүн нь Хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг мөн л хоёр дахь амьдралаа зохиож байгаа нэгэн аж. Хатагтай Н.Цэлмүүний сайн найз нь сангийн дэд сайд Ч.Ганхуягийн гэргий Г.Уянга тул түүгээр дамжуулж хосууд танилцаж байжээ. Н.Номтойбаяр, Ч.Ганхуяг нар ч мөн хоёр дахь амьдралаа зохиож байгаа тул тун сонирхолтой гэр бүлийн тоонд орж байгаан юм. Тиймээс намын нөхөд нь шинэ сайд нарыг хэдэн үг солилцож зогсохыг харвал “худ ураг дэдүүд хувийн амьдралаа ярьж байна” хэмээн егөөдөх болжээ.