Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын орлогч дарга асан, хурандаа В,Нямхандад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын орлогч дарга асан, хурандаа В,Нямхандад холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Түүний хэргийг одоо Тагнуулын Ерөнхий газарт мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа бөгөөд ирэх долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжих аж. Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнд үүсгэсэн 79.1-т заалтад Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Б.Чимэг