Олон жилийн шийдэгдэлгүй ирсэн ОХУ-ын иргэн С.В.Паушокт холбогдох татвараас зайлсхийсэн хэргийг өнгөрсөн жил хаасан билээ.

Олон жилийн шийдэгдэлгүй ирсэн ОХУ-ын иргэн С.В.Паушокт холбогдох татвараас зайлсхийсэн хэргийг өнгөрсөн жил хаасан билээ. Тухайн үед С.В.Паушокийн компанийг 300 сая ам.доллараар худалдан авсан монголчууд хоёр сарын хугацаанд “Бумбат”, “Восток нефть газ”-ийн татварын гурван тэрбум төгрөгийн өрийг барагдууллаа гэх мэдээлэл гарч байв. Мөн тус компанийн өр барагдуулах Ажлын хэсгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр ахалж байсан. Харин саяхнаас “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компаниудтай холбогдох хэрэгт эрүү уусгэн, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг байгаль орчинд хор нөлөө үзүүлсэн хэмээн шалгаж байгаа аж.
Б.Чимэг