зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”МИАТ”-ын Москвад саатсан нислэгийн зорчигч Ц.Эрдэнэбат: 180-190 хүн хүлээлгийн танхимд сандал дээр суугаагаараа унтацгаасан

2012-2-10
0
ЖИРГЭХ
    Берлин –Улаанбаатарын чиглэлд энэ сарын 5-ны өдөр буюу ням гаригт нислэг үйлдэж байсан МИАТ компанийн ОМ136 аяллын агаарын хөлгөнд техникийн саатал гарсны улмаас Москва хотод саатсан талаар бид өмнө нь мэдээлсэн. МИАТ-ынхны үгээр бол Москвад зочид буудалд зоог бариад амарч байгаад ирсэн гэх боловч хачир дээрээ нөхцөл байдал ямар байсан талаар тэнд байсан зорчигч ийнхүү ярьж байна. 
    Берлин–Улаанбаатарын чиглэлд энэ сарын 5-ны өдөр буюу ням гаригт нислэг үйлдэж байсан МИАТ компанийн ОМ136 аяллын агаарын хөлгөнд техникийн саатал гарсны улмаас Москва хотод саатсан талаар бид өмнө нь мэдээлсэн. МИАТ-ынхны үгээр бол Москвад зочид буудалд зоог бариад амарч байгаад ирсэн гэх боловч хачир дээрээ нөхцөл байдал ямар байсан талаар тэнд байсан зорчигч ийнхүү ярьж байна. 

-    Өөрийнхөө талаар товч танилцуулахгуй юу? Таныг Германд сурдаг гэж сонслоо. Та Германаас ирж явсан уу?  
-    Намайг Цэдэвийн Эрдэнбат гэдэг. Холбооны бүгд найрамдах Герман улсын Стуттгард хотын их сургуульд үл хөдлөх хөрөнгийн эдийн засаг, техникийн мэргэжлээр сурдаг. Одоо дипломын ажлаа хийж байгаа. Дипломын ажлынхаа судалгааг хийхээр энэ сарын 5-ны Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцны билет аваад наашаа хөдөлсөн дөө.

-    Өмнө нь МИАТ компаниар үйлчлүүлж байв уу? Ер нь хоёр улсын хооронд явж байх үедээ ийм зүйлтэй хэр таарч байваа?
-    Би бусад хүмүүсийг бодвол хичээл ном, ажлын цаг заваас болоод зун болгон Монгол руу яваад байдаггүй л дээ. 2-3 жилд нэг ирж очиж байсан. Урьд нь ийм асуудал надтай таарч байсангүй. Харин найз нөхөд таньдаг хүмүүстэй минь таарч ингэж саатаж байсан талаар олон сонсож байсан.

-    "МИАТ"-ынханы зүгээс онгоцонд техникийн ямар гэмтэл гарсан гэж  зорчигчиддоо тайлбарласан бэ?
-    Ер нь бол тайлбарлалтгүй бүх зорчигчдод мэдэгдсэн байх. Москвад түр зогсоод онгоц хөөрөх зурвасан дээрээс хөдөлж хүчээ авах үед нэг талын хөдөлгүүр турбин нь унтарсан. Тэгээд онгоц буцаж засварын зогсоолд байрласан. Тэр үед нисгэгчийн зүгээс "Хөдөлгүүрт техникийн саатал гарсан тул шалгах хэрэгтэй боллоо" гэж зарласан. Үүний өмнө онгоцны үйлчлэгч “Дугуй хагарсан одоо нөхөж байна” гэж худлаа хариулт өгч байсан. 

-    Нислэг үйлдэгдээд хэдэн цагийн дараа гэмтэл гарсан бэ?

-    Берлинээс анх хөөрөөд Москвад 2-3 цагийн дараахан болсон.

-    Москвад нийт хэдэн цагийг өнгөрөөсөн бэ?
-    Москвад өнгөрсөн 5-ны 19 цагаас 6-ны өдрийн шөнийн 00:30 цаг хүртэл саатсан. Москвагийн цагаар шүү дээ.

-    Тэндхийн цаг агаар ямар байсан бэ?

-    Анх буухад -14 гэж байсан байх аа. Ямар ч байсан -10 гарсан байсан.

-    Москвад байх хугацаандаа хаана байрлаж байв?
-    Берлинээс нисэж ирсэн зорчигчид визгүй учир транзит зааланд байх ёстой. Тэр дагуу тэнд байсан.  Москвад өөр газраас ирсэн хүмүүс бидэнтэй хамт байсан.

-   "МИАТ"-ынхан зорчигчдыг зочид буудал, хоол зэргээр хангасан гэсэн. Энэ хэр үнэн мэдээлэл вэ?

-    Хүүхэдтэй болон ахмад хүмүүс бидний дунд байсан. Тэр хүмүүсийг Москвагийн онгоцны буудал дахь 18 хүний багтаамжтай буудалд оруулсан гэсэн. Уг нь онгоцны буудлаас гаргаж буудалд оруулах гэтэл тэр нь бүтээгүй гэж ярьж байсан. Эдгээр хүмүүсийг 5-ны өдрийн 23 цагийн орчимд Москвагийн онгоцны буудлын ажилтан орос эмэгтэй дагуулаад явсан боловч маргааш өглөө нь буюу 6-ны өглөө 6 цагт буудлын өрөөнд оруулсан гэж сонссон. Бүгдэд нь транзит виз олгоно гээд бичиг баримт шалгах, бөглөх гээд удсан, их ядарсан гэж байсан. Бусад 180-190 хүн транзит заалны хүлээлгийн танхимд сандал дээр суугаагаараа унтацгаасан. 6-ны өглөө онгоцны буудлийн үйл ажиллагаа эхлэхэд суудал ч олдохоо больсон тул нэлээд хүмүүс хоолны газар хүчээр сууцгаасан.  Өдөржингөө юм захиалаад. 490 рублийн хоолны талоныг онгоцны буудлын ажилчин тараасан. Улаанбаатар руу нисэх хүртэл 4 хоолны талон өгсөн. Тэр нь 5-ны шөнө, 6-ны өглөөний хоолонд л хүрсэн. Бидэнтэй хамт явж байсан Ж.Гүррагчаа /ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч/ гуайг Оросын төлөөлөгч нар авч яваад нисэх үед авчирч өгсөн.

-    Нислэг саатахад зорчигчдын сэтгэл зүй ямар байсан бэ? Их бухимдалтай байсан уу? Мэдээж чухал ажилтай хүмүүс явж л байсан байх.

-    Харин ч монголчууд их тайван байсан. Миний харснаар нэг ч хүн бухимдаж хэл ам хийгээгүй. Тэнд бухимдаж уураа гаргая гэсэн ч "МИАТ"-ын зүгээс ажлын цагаараа тэнд зорчигчдод үйлчилж байсан хүн байгаагүй. Ихэнхи хүмүүс "МИАТ" дампуурч байгаа нь батлагдаж байгаа талаар мөн энэ авсан онгоц нь Хятадад нисэж байсан хуучин Боинг гэж ярьцгааж байсан. Мэдээж ажил алба, амин хувийн аль ч ажлаар явсан хүмүүст цаг нар хайран байсан.  Түүний  дотор гадаад зорчигчид биднээс илүү сураглаж лавлаж байсан. Энд нэмж хэлэхэд биднийг онгоц саатаад буцаж Монголоос онгоц ирж авах хүртэл нэг ч удаа гэмтэлийн талаар болон цаашид яах гэж байгаа талаар мэдээлэхгүй байсан. Хүмүүс өөрсдөө л орж гарч явсан "МИАТ"-ын Москва дахь төлөөлөгчөөс хэл амыг нь суглах шахан байж мэдээлэл аваад түүнийгээ бие биендээ тарааж байсан. Харин сүүлдээ "МИАТ"-ын Берлин дэхь төлөөлөгч хамт явсан учир тэр хүнээс мэдээлэл авч бие биендээ тарааж байлаа.

-    Эмэгтэйчүүд жаахан хүүхдүүдийн байр байдал ямар байсан бэ?
-    Миний харснаар нэлээд хэдэн хүүхэд байсан 7-8 хүүхэд байсан. Харин бүгд том болчихсон 4-13 насны хүүхдүүд байх шиг байсан. Бүгд л онгоцны буудлын шалан дээр машинаараа тоглосон ээжүүд нь хойноос нь хөөцөлдсөн байдалтай л байсан даа.

-    Зорчигчдыг хонуулахгүйгээр хурдан шуурхай Монголд авчрах боломж байсан болов уу?
-    Тэнд байсан хүмүүсийн ярьж байснаар Аэрофлот онгоц түрээслэж нислэг хийх боломж байдаг юм шиг байна лээ. Гэхдээ "МИАТ" ингэж мөнгө үрэхгүй гэдэг дээр санал нэгтэй байсан. Ер нь хүмүүс ядуу улсынхаа үндэсний ганц компаниа ойлгож байсан даа ... 

-    Тантай хамт явж байсан 200 гаруй иргэн хүйтэн шалан дээр унтсан гэж байсан. Энэ үнэн үү?
-    Яг 200 хүн хоносон эсэхийг сайн мэдэхгүй. Хүүхэдтэй, ахмад, таягтай хүмүүс явсаны дараа үлдсэн хүмүүс транзит заалны хүлээлгийн суудлуудаар тарж хоносон.  

-    Энэ бүхний эцэст "МИАТ" компанийн үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөв ?
-    Миний хувьд "МИАТ" гэхээсээ "МИАТ"-ын Москва дахь хариуцсан хүмүүс их муу ажилласан. Иймэрхүү онгоц саатлын үед яаж ажиллах сургуулилт, төлөвлөгөө байдаггүй юм шиг санагдсан. Дээрээс нь их бага хүнтэй юм шиг санагдсан. Нэг л хүн орж гараад байсан. Дээр нь Москвагийн онгоцны буудлын үйлчлэгч хүмүүсийн харилцаа үнэхээр хүйтэн ялангуяа Орос, Англиар ярьдаггүй хүнд бол тусалж үйлчилье гэхээсээ илүү дооглосон дээрэлхсэн байдалтай харьцаж байсан. Биднийг саатсан онгоцноос буух үед онгоцны үйлчлэгч нар хиам өндөг хавчуулсан талх тараасан боловч нэлээд хэдэн хүмүүс буугаад явчихсан байсан тул авч чадаагүй. "МИАТ"-ын онгоц Москвагаас шинээр уух ундаа авсан ч бууж байгаа хүмүүст түүнийгээ тараагаагүй. Бүх зорчигчид онгоцноос буусныхаа дараа уух юмны эрэлд гарсан. Уух юм авч уух гэсэн боловч жижиг уух идэх юм зардаг газрууд болон автоматууд нь зөвхөн рублээр тооцоо хийдэг, duty free дэлгүүрүүдэд 0.5 литртэй нэг кола 2,50 /4470 төг/ еврогийн үнэтэй байсан. Тэнд "МИАТ"-ын Москва дахь төлөөлөгчийн зүгээс нийт зорчигчдод хэрхэн мөнгөө солиулж, ууж идэх зүйлсийг өөрсдийнхөө мөнгөөр хаанаас авч болох талаар тайлбар заавар өгөөгүй.  Түүнчлэн биднийг өөр онгоцоор авч явна гэвэл ачаа бараандаа бүгд санаа зовж байсан. Учир нь ачаа барааг өөр онгоцонд ачих үед  алдагдах, ачааг онгойлгон эд зүйлс авсан тохиолдлууд Орост их байдаг гэж ярьцгааж байсан. Үүнд хүмүүс их бухимдаж байсан.

-    Монголын агаарын тээврийн үйлчилгээг бусад улс орныхтой харьцуулж хэлэхгүй юу?
-    Би урьд нь найз нөхдөөсөө энд тэнд саатаж нислэг нь хоцорч байсан талаар сонсож л байсан. Тэгэхэд "МИАТ"-ын саяны тохиолдолд таарсан шиг ийм хариуцлаггүй ажилладаг, зорчигч нараа үл тоосон гаргуунд хаясан, түүнийг нь зорчигчид нь ч ч ядуу улсынхаа зовлонг ойлгон хүлээж авч байгааг сонсоогүй, үзээгүй. Би ч Европын нислэгийн янз бүрийн компанийн онгоцоор нисэж байсан. Тэнд нэгт техник нь биш үйлчлүүлэгч нь гол байдаг. "МИАТ"-ынханд тэр эвдэрсэн онгоцоо л засаж авах нь гол юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. Тэнд буусан 200 гаруй иргэнд хоолны талон тарааж, хэдэн хүнийг буудалд оруулснаас өөрөөр ганц ч удаа хүмүүсийн байр байдлын талаар асууж лавлаж харагдаагүй. Тэнд хамт явсан хүмүүс дотор ноднин жил Берлинд 2 хоног саатсан хүмүүс байсан. Тэдний яриагаар Берлин дэхь төлөөлөгчийн газар даруй арга хэмжээ авч зорчигчдыг буудалд буулгаж хоол ундны талон тарааж байсан гэсэн. Тэр хүмүүс "МИАТ"-ын Москва дахь төлөөлөгчдын үйл ажиллагаанд бухимдаж байсан. Онгоцны санал хүсэлтийн дэвтэрт бичнэ гэж байсан. Шөнө онгоцондоо сууж хөөрсөны дараахан хооллох цаг болж хоол ирэхэд зөвхөн тахианы махтай хоол байсан нь зарим хүмүүсийн уурыг хүргэсэн. Жирийн үед 2 төрлийн махтай хоол санал болгодог байсан бол энэ нислэг бүх зүйл нь онцгой байлаа.

Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • нараа (122.201.24.168)
    Миат компанийн энэ үйлдэл 4 жилийн өмнө яг ингэж байсан одоо яг хэвээрээ байна шдээ тэр нислэгээс хойш би нэг ч удаа Миат компаниар үйлчлүүлэхээ больсон Москвад харин ч хоолны талон тарааж, тэр үед эзэнгүй хэдэн хүн хариуцаж бид хэзээ нисэх яах талаар ямар ч ойлголт байхгүй байж билээ , согтуу нь согтуу ядарсан нь ядарсан , хүүхдүүд Шерметевийн онгоцны буудлын шалыг арчиж тоглож байсан бүр санаанд ил шүү монголчуудыг оросууд нохой мэт харьцаж байгааг харахад даанч өрөвдмөөр байсан шүү Миат нэг өдөр онгоц нь сүйрч байж л сэхээ авах юм болов уу
    2016 оны 01 сарын 07 | Хариулах
  • (202.126.89.180)
    en yag unen Tokoid ch gsn har salhi geed yag niseh geed ochihod saataad butsahar hojigdn gee d tendee 1 honog sandal deer hoson 30aad mongolchuud hen ch irj uulzahgui harin margaash niseh blhd tululugch geed neg wm ireed unuudur ta nar 20 kg iluu acha zuuj bln ch geh shig wm yriad l doromjiltsin amtad bn lee
    2013 оны 02 сарын 08 | Хариулах
  • Bold (202.70.39.253)
    Ter jail xiij chad draggy tuluulugch nariig n bygdiig n ajlaas s n xalaachmuusain Ariin xaalganii luivarchingyyd miatiin zaxirliig ch bas xalyndsen ajil n ene biz dee
    2012 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    orsoldoj chadahgui bj hel amaa biluudehdee sain gej yanaa ene miatiihan
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Мөдхөн Mongolian Airlines group гадагшаа нисэж эхэлнэ Тэр шинэ компанийг сонгоорой
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Өчнөөн мөнгө авч байжМиатхан одоо пампуурвал таарнаа
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.55.191.57)
    ogloo zorchigch oroi zogzos
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Эд нар нээрээ ална шүү Яаж нэг юм нааш нь авчирсан юм бол доо хэ хэ хэ хэ хэ ха ха а
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Хайран (124.158.75.10)
    Арай дэндүү юм аа Ингэж болохгүй ээ Ядаж Монголчууд бие биенээ хайрладаг байх хэрэгтэй ш дээ Хүний нутагт хүйтэн шалан дээр хүн унтуулж байдаг Миат одоо үйл ажиллагаагаа зогсоогоосой
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хэ хэ яг үнэн Гүррагчаа хаагуур юу хийж тансаглаж яваад ирсэн бол
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    hun alj medne shu hurdan tatan buulgaach ee
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    miat-n maluud
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    orsoldoj chadahgui bj olon yum hutsnaa ene t1 miatiihan
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    МИАТ гэдэг чинь Монголын Иргэдийн Амиар Тоглогч гэж үэнэн үүв хэн ийм яриаг гаргасан бэ
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    ene miat uu
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    7 цаг 12 мин
  • Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
    7 цаг 18 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ
    8 цаг 8 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгоно
    8 цаг 14 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 26 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
    8 цаг 30 мин
  • ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
    9 цаг 19 мин
  • Олон улсын баялгийн сангуудын институцид "Үндэсний баялгийн сан" гишүүнээр элслээ
    9 цаг 26 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
    10 цаг 32 мин
  • А.Энхтуул: Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ
    11 цаг 6 мин
  • Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    11 цаг 12 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
    11 цаг 15 мин
  • Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар: Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ
    11 цаг 30 мин
  • Бид хоёрын амжилтыг хуваалцаж баяр хүргэдэг Монголчууддаа баярлалаа
    12 цаг 13 мин
  • Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч
    12 цаг 18 мин
  • Нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    12 цаг 31 мин
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    13 цаг 1 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    13 цаг 18 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    13 цаг 42 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    14 цаг 18 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК