Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь болон Д.Одбаяр нарын
тус тусдаа өргөн мэдүүлсэн Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим
асуудлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болно.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь болон Д.Одбаяр нарын тус тусдаа өргөн мэдүүлсэн Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болно. Мөн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн эцсийн найруулгыг сонсоно. Авилга, хүнд суртлыг багасгах зорилготой энэ хууль сонгуулийн дараа буюу 7-р сарын 15-наас хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн эцсийн найруулгыг мөн сонсох юм байна.