
2012 оныг БОАЖЯ-наас “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх
жил” болгосонтой холбогдуулж зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг
танилцуулжээ. Жилийн ажлын хүрээнд агаарын болон хөрсний бохирдол, хог
хаягдал, хаягдал бохир ус, томоохон голуудын бохирдол зэрэг өнөөдрийн
тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн цогц, томоохон ажлууд хийх юм.

2012 оныг БОАЖЯ-наас “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгосонтой холбогдуулж зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ. Жилийн ажлын хүрээнд агаарын болон хөрсний бохирдол, хог хаягдал, хаягдал бохир ус, томоохон голуудын бохирдол зэрэг өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн цогц, томоохон ажлууд хийх юм. Жилийн хүрээнд гурван бүлгийн 26 зорилтод туссан санхүүгийн бодитой эх үүсвэртэй 80-аад арга хэмжээг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна. 2011 оныг “Усны жил” болгон зарлаж, тусгайлсан төлөвлөгөө гарган төсөв санхүү, удирдлага зохион байгуулалтыг оновчтой төвлөрүүлэн төв, орон нутгийн үйл ажиллагааг уялдуулан сайжруулж ажилласан. Ийнхүү бодлого, стратегийг сууриар нь шинэчлэх, дорвитой өөрчлөлт хийх, гүйцэтгэлийн түвшинд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн салбарыг жилийн онцлох чиглэл болгон ажилласнаар тухайн чиглэлийн ажлын явц, уялдаа холбоо эрс сайжирч, төрийн бодлого-үйлчилгээ цогц, чанартай, бүтээмжтэй, хүртээмжтэй болж, гүйцэтгэл нь улам бүр төгөлдөршиж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хэмжээнд 2010 оныг “Ойн менежментийг боловсронгуй болгох жил”, 2009 оныг “Байгаль хамгаалагчдыг чадавхижуулах жил”, 2008 оныг “Төрийн бус байгууллагуудыг дэмжих жил” болгон зарлаж байсан юм.