“Коста Конкордиа” хөлгийн ахмадад 2697 жилийн хорих ял онооно
“Коста
Конкордиа” хөлгийн ахмад 2697
жилийн хорих ял онооно
“Коста
Конкордиа” хөлгийн ахмад Франческо Скеттинод 2697 жилийн хорих ял
оноож магадгүй болоод байна. Учир нь олон хүний
амь нас хариуцаж явсан ахмадын бүдүүлэг алдаанаас болж
“Карнивал” корпораци олон зуун сая ам.долларын өрөнд унажээ. Ахмадын
буруугаас болж 17 хүн амь үрэгдсэн юм. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо
хэдэн зуугаар тоологдохын сацуу 15 хүн өнөөдрийг хүртэл
олдохгүй байгаа аж. Түүнчлэн тансаг зэрэглэлийн хөлөг онгоц болон
түүн дээр зорчиж явсан 4200 гаруй хүний үнэт зүйлс далайд ёроолд
живжээ. Аврах албаныхан далайн ёроолоос олон эд зүйл гаргасан ч
6000 орчим үнэт зүйлийг гаргах боломжгүй гэсэн байна. Италийн
прокурор ахмад Скеттиногийн өдүүлсэн дээрх хэрэгт холбогдох зүйл
ангид заасан ялыг нэмж 2697 жил болсныг танилцуулжээ.Эх сурвалж: Үнэн сонин