Энэ сарын 26-нд Орландо хотод болох бүх оддын тоглолтод Л.А.Лэйкерс багийн тоглогч Коби Брайнт 14 дэх удаагаа сонгогдож бүх цаг үеийн “Бүх одод”-ын тоглолтод оролцсон тоглогчдийн жагсаалтын гуравдугаарт тэмдэглэгдлээ.

Энэ сарын 26-нд Орландо хотод болох бүх оддын тоглолтод Л.А.Лэйкерс багийн тоглогч Коби Брайнт 14 дэх удаагаа сонгогдож бүх цаг үеийн “Бүх одод”-ын тоглолтод оролцсон тоглогчдийн жагсаалтын гуравдугаарт тэмдэглэгдлээ. Тэрээр хэдий ахмад тамирчин болсон ч энэ улиралд эрч хүчтэй, маш сайн тоглолтыг үзүүлж байгаа юм. NBA-ын мэргэжилтнүүд түүний талаар “Коби бол энэ улиралд дийлдэшгүй байгаа, ядаж байхад түүний гарны бэртэл эдгэж байна. Энэ нь Кобигоос айх шалтгаан мөн” хэмээн ярьсан. Кобигийн өмнө “Бүх одод”-ын тоглолтод домогт тоглогч Шакил Онил 15 удаа, Карим Абдул Жабар 19 удаа сонгогдсон байдаг юм.
Б.Ням