Ирэх гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Буриадын Иволгины дацанд “Сагаалган 2012” шатрын тэмцээн зохиогдохоор болжээ.

Ирэх гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Буриадын Иволгины дацанд “Сагаалган 2012” шатрын тэмцээн зохиогдохоор болжээ. Тус наадмыг Дамба Даржаа Заяын нэрэмжит “Даш Чойнхорлин” шашны сургууль болон Буриад улсын шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Тус наадам нь Орос улсын хурдан шатрын тэмцээнд орох бөгөөд 15-60 минутын хугацаатай юм. Наадмыг 2003 оноос эхлэн зохион байгуулж байгаа ба шагналын сан нь 400 мянган рубль юм.
Б.Ням