УИХ-ын гишүүдийн дунд англи, орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүн олон байдаг. Бас “монголчлох” гэдэг аргаар суралцсан нь ч бий. Тэдний нэг болох Л.Гүндалай гишүүн англи хэлийг тун өвөрмөц сурчээ.

УИХ-ын гишүүдийн дунд англи, орос хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүн олон байдаг. Бас “монголчлох” гэдэг аргаар суралцсан нь ч бий. Тэдний нэг болох Л.Гүндалай гишүүн англи хэлийг тун өвөрмөц сурчээ. Сандралгүй ярьж байхыг бодоход нэлээн удаан англи хэлийг “монголчилж” хэрэглэж байгаа бололтой. Тэрбээр ажлын түнштэйгээ утсаар ярихдаа “Еэс, еэс төмөөрө тэри тэри колоок” гэж өвөрмөц дуудлага ба бүтэцтэй англи хэлээр тун сурамгай ярьж уулзалтаа товлов. Утсаар ярьсан түнш нь ч ойлгов бололтой. Тэри тэри гэж чухам ямар цаг байдаг юм бол оо? Гурван цаг гурван минут уу, гучин гурван цаг уу бүү мэд. Арай хууль батлахдаа ингэж монголчилдоггүй байгаа даа.