“Чоно ба долоон ишиг” зохиолыг жүжиг болгож тавина

“Чоно ба долоон ишиг” үлгэрийг хүүхэд бүр амтархан уншдаг. Гэнэн долоон ишгийг муу санаат, ховдог чоноос харамлахдаа хаалгаа битгий тайлаасай хэмээн сэтгэлдээ хүртэл шивнэдэг байсан үе олон. Тэгвэл энэхүү үлгэр жүжиг болж тайзнаа амилсан нь үзэгч багачуудад барьсан нэгэн том бэлэг. Ах дүү Гриммийн үлгэрийн цомирлогийн нэг болох тус жүжгийг хүүхэлдэйн театрт ирэх бямба гаригаас тоглох гэж байна. Тус жүжиг нь хүүхэлдэйн театрын энэ оны анхны бүтээл бөгөөд хаврын улирал айлчлахаар хүүхэд багачууддаа өөр олон жүжиг үзүүлэхээр бэлтгэсэн байна.