Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөр ажилд томилогдсон зарим шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөр ажилд томилогдсон зарим шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Налайх дүүргийн шүүхийн шүүгч Л.Гансүхийг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгч Б.Батзоригийг, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Үйтүмэнг албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.
Мөн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн, Б.Батболор, Хэнтий аймгийн шүүхийн шүүгч Н.Лхагвадорж, Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчЦ.Эрдэнэчулуун өөрсдийн нь хүсэлтээр албан тушаалаас тус тус чөлөөлжээ.
Б.Чимэг