Ардчилсан нам хуваагдсаар арав салах нь ээ янз нь. “Алтангадас” фракцийг шүүмжлэн буруушаасан “Шонхор” фракц мэндлээд удаагүй байтал ахин “Мөнх тэнгэр” фракц байгуулагдсан.

Ардчилсан нам хуваагдсаар арав салах нь ээ янз нь. “Алтангадас” фракцийг шүүмжлэн буруушаасан “Шонхор” фракц мэндлээд удаагүй байтал ахин “Мөнх тэнгэр” фракц байгуулагдсан. Түүнээс гадна ҮЗХ-ны хүүхнүүдээс бүрдсэн өөр нэгэн фракц бас тун удахгүй гарах гэж байгаа аж. Сонгууль дөхөж буй энэ цаг үед Ардчилсан намынхан тойрог суудлаа булаацалдан ийнхүү толхилцож эхэллээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдэг шиг. Хөдөө орон нутгийн гишүүд дэмжигчид нь ч гэсэн хоорондоо толхилцож эхэлсэн байна.
Б.Чимэг