Ким Кардашианы ээлжит амраг Жереми Лин
Ким Кардашианы ээлжит амраг нь Жереми Лин
Америкийн шоу од Ким Кардашиан
“NBA”-гийн залуу од, “Нью Йорк Кникс” багийн хятад тоглогч Жереми Линтэй хайр дурлалын романс бичилцэж явааг “ФоксНьюс” мэдээлжээ. Тэд
хамтдаа Кармело Энтони багийнхантай гадуур зугаалж яваад хэвлэлийнхэнд өртжээ. Сүүлийн үед Жереми Линий авьяас чадвар сагсан бөмбөгийн ертөнцөд гайхагдаж байгаа бөгөөд загварын од Кардашианы өвөрт “нэр алдраа” улам цуурайтуулахаар ингэж байна хэмээн “ФоксНьюс”-д бичжээ. Гэхдээ
зарим эх сурвалжийн мэдээлснээр Кардашиан хуучин нөхөр “Нью Жерси” багийн тоглогч Нет Крис
Хамприсийнхээ хайр сэтгэлийн үргэлжлэлийг хөрш зэргэлдээ “Нью Йорк Кникс”-ийн балчир жаалаар үргэлжлүүлэх
болсон хэмээж байгаа юм. Гэхдээ шинэ дурлалт хосуудын аль аль нь энэ
талаар мэдээлэл хийгээгүй байна. Хэрэв Ким Линтэй ямар нэгэн байдлаар нууц
харилцаатай гэдэг нь тогтоогдвол тэрбээр тив алгасалгүй дурладаг гэдгээ олонд
батлах юм.