
Тухайн үед сэтгүүлч Г.Уянга “Намайг шүүхээс гэм буруутайд тооцсон нь УИХ-д сонгуульд нэр дэвших эрхгүй болголоо” гэж байсан. Учир нь гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон, ял эдэлж байсан хүмүүс УИХ-д нэр дэвших эрхгүй байдаг юм. Тиймээс тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэл гомдол гаргаснаар түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Харин тэрээр “Намууд нэгдсэнээр бид МАНАН-ын эсрэг том хүчин болж байгаа гэхээсээ илүү хүмүүсийн монгол хүн бүрийн төлөө гэж хэлж болно. Тиймээс бидний хийх ажил одоо л эхэлж байна. Бид өөрсдийн хүсч байсан зүйлдээ хүрэхийн тулд маш их зүйлийг хийх хэрэгтэй байгаа. Эдгээр намуудтай нэгдсэнээр нэг алхам урагшилж байна. Тиймээс энэ бүхнийг хийхийн тулд би нэр дэвших байх” гэжээ.
Б.Чимэг