Никитон хамтлаг "Нандин шүтээн" нэртэй шинэ тоглолтоо ирэх сарын 6-нд "УБ палас"-ын концертын их танхимд тоглох гэж байгаа билээ. Тоглолтын тасалбарыг өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж байна. “Нандин шүтээн” тоглолтын тасалбар суудлаасаа хамаараад 20, 40, 60, 80, 100 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ. Тасалбарыг “Hi-Fi” CD shop, “УБ Палас”-ын кассаар худалдахаас гадна 1109-т захиалбал үнэгүй хүргэж өгөх юм. Тоглолтын тасалбарыг үнэт цаасны стандартаар буюу өндөр нууцлалтайгаар үйлдвэрлэжээ. Тус хамтлаг 2005 онд бие даасан тоглолтоо хийж байсан юм.
Т.Хулан