Өнгөрсөн шөнө нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн зөрчлийн дөрвөн дуудлага иржээ. Баянгол дүүргийн наймдугаар хороо, дөрөвдүгээр хорооллын наймдугаар байрны нэгдүгээр орцны .... дугаар тоотоос утаа гарч байна гэх дуудлагын дагуу очиход тус тоотод оршин суугч иргэн цахилгаан зуухан дээрээ савтай зүйл тавьж орхисон байжээ.
Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, хоёрдугаар 40-н мянгатын 38 дугаар байрны дугаар ... тоотоос утаа гарч байна гэх дуудлагыг шалгахад ... тоотод оршин суугч иргэн худал дуудлага өгсөн байв.
Иргэд олон нийтийг Сар шинийн баярын өдрүүдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, баярын өдрүүдэд золгуутаар явахдаа цахилгаан хэрэгсэл, яндан зуухны аюулгүй ажиллагааг хангаж, хэвийн эсэхийг нь сайтар шалгаж, ил задгай үнс нурам асгахгүй, хогоо зориулалтын газарт хаяж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхы гНийслэлийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2012 оны 25 дугаар тушаалын дагуу нийт бие бүрэлдэхүүн 2012 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 09 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас зохих хууль дүрмийг биелүүлэх, болзошгүй гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөлгөө өгч, энэ дагуу шалгалтыг явуулж, гарч зөрчлийг арилгуулж байгаа ч иргэд, олон нийтийн санамсар болгоомжгүй байдлаас үүссэн гал түймрийн дуудлага буурахгүй байна.
Б.Чимэг