Сар шинийн баярын Төрийн өндөрлөгүүдийн золголт шинийн нэгний өглөө 9.00 цагт эхлэх аж. Өмнөх жилүүдэд Төрийн гурван өндөрлөг улсын хэмжээн дахь өндөр настнуудын гэрээр очиж золгодог байсан.
Сар шинийн баярын Төрийн өндөрлөгүүдийн золголт шинийн нэгний өглөө 9.00 цагт эхлэх аж. Өмнөх жилүүдэд Төрийн гурван өндөрлөг улсын хэмжээн дахь өндөр настнуудын гэрээр очиж золгодог байсан. Энэ нь замын түгжрэл үүсгэх тухайн орчинд нь хүн явуулахгүй, оруулахгүй гаргахгүй байдаг гээд олон олон шүүмжлэлийг дагуулдаг байсан. Тэгвэл энэ жил Төрийн гурван өндөрлөг нийслэлийн есөн өндөр настныг Төрийн ордноо урьж хүндэтгэл үзүүлж золгохоор болсон байна.