Морин хуурч Р.Амарбаяр ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ. Энэхүү шагналыг өчигдөр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга гардуулж өгсөн юм. Морин хуур хөгжмийн гайхамшигт аялгуу эгшгийг олон улсад сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан учраас түүнийг гавьяаг үнэлж ийнхүү шагнажээ.