Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 10-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 10-12 градус хүйтэн байна. Төв, зүүн зүгийн нутгаар үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи төвийн нутгаар баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус. Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.