Энэ сарын 18-ны өдөр БНСУ-ын Сувон хотын Цагаачлалын албанаас, тус улсад хууль бусаар ажиллаж амьдардаг Монгол улсын 44, ОХУ-ын нэг иргэнийг саатуулжээ.
Энэ сарын 18-ны өдөр БНСУ-ын Сувон хотын Цагаачлалын албанаас, тус улсад хууль бусаар ажиллаж амьдардаг Монгол улсын 44, ОХУ-ын нэг иргэнийг саатуулжээ. Тэднийг Гуанжү хотод байрлах тус улсын хамгийн том “G” цанын баазаас саатуулсан байна. Тэд тус цанын баазад цэвэрлэгээний ажилчдад ажлын хувцас өмсгөн, цэвэрлэгээ хийх тухай зааварчилгааг өгч байхдаа Цагаачлалын албаны шалгалтанд өртөж баригдсан байна. “G” цанын баазад ажлын өдрүүдэд 15 орчим , амралтын өдрүүдэд 40~45 цэвэрлэгээний ажилчид ажилладаг бөгөөд Солонгос иргэдээс гадаад төрхөөрөө ялгагдахааргүй хэмээн тооцож, Монголчуудыг их хэмжээгээр ажилд авдаг байсан аж.