Гэр хорооллын ус түгээх худгууд шинийн 1-нд амарсан. Харин өнөөдрөөс эхлэн ажиллаж байна. Өнөөдөр 10.00-14.00 цаг хүртэл ажилласан бол маргааш 15.00-19.00, шинийн 4-өөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Гэр хорооллын ус түгээх худгууд шинийн 1-нд амарсан. Харин өнөөдрөөс эхлэн ажиллаж байна. Өнөөдөр 10.00-14.00 цаг хүртэл ажилласан бол маргааш 15.00-19.00, шинийн 4-өөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Мөн энэ өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед, УСУГ болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болно. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утсаар авч байгаа аж.