Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн гудамж замын хөдөлгөөний ачаалал ихэсчээ. Хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бухимдалгүй, бие биенээ хүндэтгэх хэрэгтэйг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн гудамж замын хөдөлгөөний ачаалал ихэсчээ. Хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бухимдалгүй, бие биенээ хүндэтгэх хэрэгтэйг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. Мөн жолооч нар тээврийн хэрэгсэлдээ зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш хүн тээвэрлэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ жолоодохгүй байхыг уриалав. Үндэснийхээ уламжлалт баяраар иргэдийнхээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, аваар осол, зөрчилгүй сайхан баярлуулахын тулд Замын цагдаагийн албан хаагчид бие бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллана.