УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10
метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн
өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар
шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15
градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар
шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас
хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө
30-35 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө
8-13 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага
зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10
метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн
голын саваар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө
21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн
байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө
3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн
байна.