Оросын алдарт дуучин Филипп Киркоров 44 насандаа охинтой болсон. Тэрээр маш их хөөр баяртай байгаагаа Оросын хэвлэлүүдээр зарлаж байсан. Гэсэн ч хэвлэлийнхэн түүнийг Алла Пугачёва, Максим Галкин нарын хуримд олны анхаарлыг хандуулахгүй гэ
Оросын алдарт
дуучин Филипп Киркоров
44 насандаа охинтой болсон. Тэрээр маш
их хөөр баяртай байгаагаа Оросын хэвлэлүүдээр хэлж байсан юм. Гэсэн ч
хэвлэлийнхэн түүнийг Алла Пугачёва, Максим Галкин нарын
хуриманд олны анхаарлыг хандуулахгүй гэсэндээ охинтой болсон мэтээр цуурхал тараалаа гэж ярьж байсан юм.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Филипп Киркоров бяцхан охин Алла-Викторияг тэвэрсээр Майамигаас Москвад иржээ. Одоогоор түүний охиноо тэвэрч буй
хэдэн цуврал зураг л хэвлэлийнхэнд
байгаа юм.
“Намайг охинтой болсон мэтээр цуурхал тараасан гээд байгаа хүмүүс үнэнийг мэдээд хичнээн алмайрах бол нүдийг нь харах юмсан” гэж Киркоров хэвлэлээр мэдээлж байсан. Гэхдээ Киркоров хэвлэлээр хэдэн зураг тарааснаас өөрөөр охиноо ил гаргахыг хүссэнгүй.
Ойрын хугацаанд охиныг адислах тул олны нүдэнд бүр ч ил гарна гэж таамаглаж буй
ажээ.
Филипп Киркоров охиноо тээж төрүүлсэн эмэгтэйн талаар юу ч ярихгүй гэж
зарласан. Ийнхүү Филипп Киркоров хүүхдээрээ PR хийж олны сонирхлыг хэдэн сарын
турш татаж чадсаар байна.