Япон өрийн хэмжээгээ бууруулахын тулд татвараа нэмлээ
Япон өрийн
хэмжээгээ бууруулахын тулд татвараа нэмлээ
Японы засгийн
газар өрийн хэмжээгээ бууруулахын тулд худалдааны татварын хэмжээгээ өсгөхөөр
болжээ. Тус улс дахь татварын хэмжээ одоогоор таван хувь байгааг 2014 оны
дөрөвдүгээр сард найм болгох юм байна. Мөн 2015 он гэхэд дээрх тоог 10 хувьд
хүргэх аж. Японы хүн амын дунд явуулсан судалгааны дүнд нэг жилийн дараа тус
улсын нийгмийн халамжид зарцуулах хөрөнгийн хэмжээ нэг их наяд иен /12.6 тэрбум
ам доллар/-ээр нэмэгдэхийг урьдчилан тооцоолоод буй гэнэ. Түүнчлэн 2060 он
гэхэд нийт хүн амынх нь ойролцоогоор 40 хувийг тэтгэврийн насныхан эзлэхээр
байгаа аж. Япон улс 10.5 их наяд ам.долларын өртэй гэж BBC
дамжуулав.