Баянгол дүүргийн VII хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн
ойролцоо нийтийн тээврийн шугаманд явж байсан автобус шатжээ.
Тодруулбал, өнөө өглөөний 08.30 цагийн орчим “Дэнжийн 1000-III-IV
хороолол-Хархорин” чиглэлийн УБН 06-10 улсын дугаартай “Хьюндэй” ма

Баянгол дүүргийн VII хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн
ойролцоо нийтийн тээврийн шугаманд явж байсан автобус шатжээ.
Тодруулбал, өнөө өглөөний 08.30 цагийн орчим “Дэнжийн 1000-III-IV
хороолол-Хархорин” чиглэлийн УБН 06-10 улсын дугаартай “Хьюндэй” маркийн
том оврын автобус шатаж, НОБГ-ын харьяа Аврах, гал унтраах X ангийн гал
сөнөөгчид унтраасан ажээ. “Бат цэгц” компанийн мэдлийн уг тээврийн
хэрэгсэл хөдөлгөөнд оролцох үедээ унтраад байсан тул жолооч нь мотороор
халаах зорилгоор газ хэрэглэж байгаад гал алдсан гэнэ. Галыг цаг
алдалгүй унтраасан тул аюул, ослоос сэргийлж чадсан байна.