
Баярын өдрүүдэд дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдлийн дотор, шүд гэмтлийн тасгууд, Өрхийн эмнэлгүүд ажиллаж байгаа тул иргэдийг харъяаллын дагуу очиж үзүүлэх боломжтой. Учир нь иргэдээс ирсэн дуудлагаас гадна осол аваар гэмтлийн дуудлага ихтэй байгаа тул ачаалал нэмэгдүүлж байна гэдгийг Яаралтай түргэн тусламжийн төвийнхэн хэлж байна. Дашрамд дуулгахад, Шинийн 1-нд 500 гаруй дуудлага ирсэн бол өчигдөр буюу Шинийн 2-нд 700 гаруй дуудлага ирж, дээрх дуудлагуудад 27 эмч, жолооч үйлчилсэн байна.