Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, 8-10 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.