
Ирэх сард буюу гуравдугаар сарын зургаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоо хийх гэж буй "Никитон" хамтлагийн тоглолтын тасалбар 100 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. "UB Palace"-д болох энэ тоглолтын тайзны заслыг "On"n Off" продакшн хариуцан ажиллаж байгаа юм. Суудлын байрлалаас хамаарч тасалбарын үнэ 20 мянган төгрөгөөс эхэлж байгаа бөгөөд тайзны урд тусгайлан зассан ширээ 100 мянга, түүнээс ч өндөр үнэ хүрч магадгүй хэмээн зохион байгуулагчид мэдэгдэж байна.