Улаан загалмай нийгэмлэг Сирийн Засгийн газар болон иргэдийн хооронд үүссөн мөргөлдөөн даамжирсаар байгаа тул

Улаан загалмай нийгэмлэг Сирийн Засгийн газар болон иргэдийн хооронд үүссөн мөргөлдөөн даамжирсаар байгаа тул хамгийн олон хүний амь эрдээд байгаа Хомс хотоос хүүхэд, эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Энэ долоо хоногт Сирийн ерөнхийлөгч Башар Ал-Ассадыг эсэргүүцсэн 70 орны төлөөлөгчид уулзаж Сирийн иргэдийн амь насыг хамгаалахын тулд Засгийн газарт нь эдийн засгийн болон бусад аргаар хориг тавихаар ярилцсан юм. Энэ үеэр АНУ-ыг төлөөлж оролцсон хатагтай Хиллари Клинтон Сирийн Засгийн газарт шахалт үзүүлэх ажилд Орос, Хятад оролцохгүй хойш сууж байгаа нь амиа хичээсэн үйлдэл гэж мэдэгдсэн юм. Өчигдөр гэхэд Хомс хотод 103 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд олон улсын сэтгүүлчид ч бас байжээ.
Одоогоор жил орчмын хугацаанд Сирийн 7000 гаруй энгийн иргэн амь үрэгдээд байна.