Улаанбаатар хотын захиргаанаас сар шинээс өмнө их цэвэрлэгээ хийж,
Цагаан сараар хоггүй баярлах тушаал гаргасан ч Сонгинохайрхан, Баянзүрх
дүүргийн иргэд хогтойгоо шинэллээ.

Улаанбаатар хотын захиргаанаас сар шинээс өмнө их цэвэрлэгээ хийж, Цагаан сараар хоггүй баярлах тушаал гаргасан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд хогтойгоо шинэллээ. Хог ачсан хураамжийг тог, цахилгааны мөнгөтэй хамт хураах болсноос хойш хогны машин ховор ирэх болсон тухай иргэд ярьж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 19-р хорооны засаг дарга Мөнхжаргал хоггүй шинэлэхийг хүссэн иргэдэд “амжсангүй” гэсэн шалтаг хэлээд сууж байгаа аж. Хаврын урь орж, дулаарч буй тул Баянзүрх дүүргийн иргэд гудамж, талбайд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэхийг дүүрэг, хорооны удирдлагуудаас шаардаж байна.