Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Японд айлчлах болсон тухай “Киодо” агентлаг мэдээлээ.

Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Японд айлчлах болсон тухай “Киодо” агентлаг мэдээллээ. Тэрбээр энэ айлчлалын үеэр уран, цөмийн энергийн асуудлын талаар Японы талтай ярилцахаар болсон гэж дээрх эх сурвалж мэдээлж байна. Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан энэ уулзалтыг зохион байгуулахаар болсон аж. Ерөнхий сайд С.Батболд “Японд атомын энергийг энх тайвны үйл ажиллагаанд ашиглах технологийн арвин туршлага бий. Фүкүшимагаас ч суралцах зүйл бидэнд их байгаа” гэснийг “Киодо” агентлаг эш татсан байна. Японы хэвлэлүүд Монгол өргөн уудам нутагтай, энергийн нөөц ихтэй тул цөмийн цахилгаан станц барих бүрэн боломж, ирээдүйтэй хэмээн бичиж байна.