Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан, хүний эрхийн төлөө тэмцэгч Нелсон Манделагийн бие муудсан тул өнөөдөр эмнэлэгт хүргэгджээ.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан, хүний эрхийн төлөө тэмцэгч Нелсон Манделагийн бие муудсан тул өнөөдөр эмнэлэгт хүргэгджээ. Өдгөө 93 настай түүний бие муудах болсон нь хэвлийн хөндийн өвчинтэй холбоотой гэж “BBC” мэдээлж байна. Тэрбээр 1994-1999 оны хооронд Өмнөд Африкийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд найман жилийн өмнөөс олон нийтийн ажилд оролцохоо больж, гэрээсээ тун цөөхөн гарах болсон ажээ. Эмч нар Нелсон Манделад эмийн курс эмчилгээ яаралтай хийх хэрэгтэй болсон хэмээн мэдэгдсэн байна.