Германы Ханбург хотод баасан гарагт болсон Боксын ДАШТ-ний эрх олгох урьдчилсан тэмцээнд хазар бокчин Хамид Рахими түрүүлж эрхээ авлаа. Тэрбээр Оросын тамирчин Руслан Родивичийг найм дахь үед буулгаж авснаар анхны томоохон хэмжээний тэмцээнд түрүүлсэн юм. Хамид Рахими 1983 онд Афганистаны Кабул хотод төрсөн ч 1992 онд иргэний дайнаас болж гэр бүлийн хамт Герман руу дүрвэж, тэндээ амьдрах болжээ. 1998 оноос хойш тай-боксоор хичээллэж, 2006 оноос рингэнд гарах болсон байна.

