Энэ сарын 22-нд буюу шинийн 1-нд Монгол улсын иргэн 32 настай Б БНСУ-д автомашины осол гаргаж, хүний амь хөнөөжээ. Тэрээр тус улсын иргэн 88 настай Ким-ийг замын хажуугаар алхаж явахад нь дайрч, 40 орчим метр газар чирсэн байна.

Энэ сарын 22-нд буюу шинийн 1-нд Монгол улсын иргэн 32 настай Б БНСУ-д автомашины осол гаргаж, хүний амь хөнөөжээ. Тэрээр тус улсын иргэн 88 настай Ким-ийг замын хажуугаар алхаж явахад нь дайрч, 40 орчим метр газар чирсэн байна. Түүнийг хэргийн газраас зугтаад хоёр км газар явахад нь цагдаагийн алба хаагчид саатуулсан аж. Б-г саатуулахад тэрээр 0.218 хувийн согтолттой автомашин жолоодож байжээ. Мөн мөрдөн байцаалтын явцад “Би хэт их архи уусан байсан учраас хүн дайрснаа мэдээгүй” хэмээн мэдүүлсэн байна. Тэрээр тус улсын Сувон хотод гэрээгээр ажилладаг байжээ. Хохирогчийн тухайд ганц бие, гэр бүл, хамаатан садангүй , цаас болон хоёрдогч түүхий эд цуглуулан амьдардаг нэгэн байсан аж.