Жолооны үнэмлэх хэвлэгч машин, төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас 14500 орчим үнэмлэх хүлээгдээд байсан. Тиймээс эвдэрсэн хэвлэгч машины сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг захиалгаар авчирч, ажиллагаанд оруулан, шинээр “Toppan CP-400” хэмээх шинэ загварын хэвлэх машин суурилуулсан юм.

Жолооны үнэмлэх хэвлэгч машин, төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас 14500 орчим үнэмлэх хүлээгдээд байсан. Тиймээс эвдэрсэн хэвлэгч машины сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг захиалгаар авчирч, ажиллагаанд оруулан, шинээр “Toppan CP-400” хэмээх шинэ загварын хэвлэх машин суурилуулсан юм. Ингэснээр үрэгдүүлсэн, ангилал ахиулсан болон солиулахаар өгсөн жолооч нарыг үнэмлэхийг сар шинийн өмнөхөн хэвлэж дуусгасан. Харин шинээр жолооч болж буй хүмүүсийн үнэмлэхийг сар шинийн баярын дараа хэвлэнэ гэж байсан ч бүгдийг нь хэвлэж дууссан байна. Тиймээс шинээр жолооч болж буй хүмүүс жолооны үнэмлэхээ 93025241 дугаарын утсаар холбогдон авах боломжтой аж.
Б.Чимэг