Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрдэнэзуу хийдэд шалгалт хийж, Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурхан алдагдсныг тогтоосон.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрдэнэзуу хийдэд шалгалт хийж, Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан гурван ч бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурхан алдагдсныг тогтоосон. Уг хэрэгт УМБГ-аас хийдийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын явцад хэргийг тус хийдийн сан хөмрөгч Н.Баяраа үйлдсэн болох нь тогтоогдоод байсан билээ. Тэрээр хэргийг Өвөрхангай аймагт “Тансаг” нэртэй шашны эд өлгийн зүйл болон эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг С.Энхтайван гэгчтэй хамтран үйлдсэн юм. Тэд хосгүй ховор бурхадыг Эрдэнэзуу хийдээс хулгайлан Хятадын иргэн Л гэгчид зарж борлуулсан гэдгээ байцаалтын үед хүлээсэн. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байсан ч эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх бурхнууд хятадуудын гарт орсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тиймээс Цагдаагийн байгууллагаас Хятад улсын хэдэн иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.
Б.Чимэг