Үзэсгэлэнгийн гол ивээн тэтгэгчээр "Олстэйт" компани ажилласан байна. "Олстэйт" компанийн дэд ерөнхийлөгч Ж.Грефин үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Чингис хаан нь 25 жилийн хугацаанд Ромын эзэнт гүрний дөрвөн зууны турш эзэлсэн газар нутгаас илүүг байлдан дагуулж чадсан, мөн хүн бүрт нэгэн адил үйлчлэх хууль цаазыг хэрэгжүүлсэн, чөлөөт худалдааны бүс, дипломат харилцаа, шуудан өртөөний тогтолцоо зэргийг санаачилж, хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд томоохон хувь нэмэр, шинэчлэлтийг хийж чадсан” хүн юм гэж хэлсэн байна. Элчин сайд Х.Бэхбат Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой тохиож буй энэ жил АНУ-ын гурав дахь том хот Чикаго хотын нэр хүнд бүхий музейд тус үзэсгэлэн нээгдэж байгаад бидний Монголчууд баярлан бахархаж байгааг илэрхийлээд, “Чингис хаан” үзэсгэлэнг хүлээн авч зохион байгуулж буй Фильд музей, Олстейт компани болон бусад ивээн тэтгэгч байгууллагууд, Имэжин компанид Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.Тэрээр энэ жил Монгол Улс, АНУ хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгааг мөн онцлон тэмдэглээд энэхүү үзэсгэлэн Монголын түүх, соёлыг Америкийн ард түмэнд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн байна.
Фильд музей нь 1893 онд байгуулагдсан бөгөөд Америкийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй музейн нэг юм. Мөн байгалийн ухааны эрдэм шинжилгээ, судалгааны томоохон төв юм. Тус музей гурван сая орчим үзмэртэй бөгөөд түүнийхээ ердөө гуравхан хувийг олны өмнө дэлгэсэн байдаг аж. Нэг жилийн турш дунджаар 1.3 сая үзэгчдийг хүлээн авдаг байна. “Чингис хаан” үзэсгэлэн есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.