Яраа Ринбүүчи хөдөө орон нутгийнханд ном айлдана

Энэтхэг улсын "Шар гаадэн" бурхан шашны төвийн тэргүүн Яраа Рэнбүүчи сар шинийн баярыг тохиолдуулан шавь нарын хамт манай улсад морилон ирээд байна. Тэд өнөөдрөөс эхлэн Дархан-Уул, Орхон аймгуудаар явж ном айлдахаар болжээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт өнөөдөр, харин маргааш Орхон аймагт очиж, ном айлдах бөгөөд тэрхүү ёслолд Гандантэгчэнлин хийдийн лам нар оролцох юм байна. Харин нийслэлд шинийн наймны бэлгэт сайн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 1-нд "UB Pаlасө"-ын концертын их танхимд ном хурах аж. Энэ үеэр мөн сүсэгтэн олонд зориулсан урлагийн тоглолт болох гэнэ.